“MONGOLIAN’S” РЕСТОРАН

МОНГОЛ АМТ, МОНГОЛ МЭДРЭМЖИЙГ -“МОНГОЛЧУУДЫНХ”-аас

“Mongolians” буюу “Монголчуудынх” ресторан нь 2009 онд байгуулагдсан ба 100-160 зочин нэг дор хүлээн авах хүчин чадалтай.Манай ресторан Монгол ахуй, Монгол зоог, Монгол урлаг, Монгол өв уламжлалыг цогцоор нь бүрдүүлсэн өвөрмөц тохижилт,үйлчилгээтэйгээрээ онцлогтой.

МОНГОЛ АХУЙ: “Mongolians”ресторанд зочилсноор агуу түүхт ард түмнийхээ амьдарч байсан гэр орон, эдэлж хэрэглэж байсан өмч хөрөнгө, ахуй хэрэглээний эд зүйлсийг XIIX-XX зууны үеийн байдлаар нь тольдон харж мэлмийгээ баясгана.

МОНГОЛ ЗООГ: “Монголчуудынх” гэсэн тодотголтой бүхий л төрлийн зоог,гүнцэгээр Та бүхнийг дайлахаас гадна ,өөрийн таашаалд нийцүүлэн европ болон ази хоолыг ч амтархан зооглох боломжтой.

МОНГОЛ УРЛАГ,СОЁЛ: ТА бүхэн түүхэн дурсгалт эд өлгийн зүйл,ховор нандин үзмэрүүдийг төрөлжүүлсэн байдлаар үзэж сонирхон ,өвөг дээдсийнхөө агуу их өв болох урлагийн бүтээдүүдийн гайхамшгийг мэдрэх болно. Мөн 7 хоног бүрийн Даваа,Мягмар гарагуудад ардын урлагийн “Алтан Ураг” хамтлагийн тоглолтыг үзэж сонирхоорой.

МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ: Монголчууд бидний түүх соёл,зан заншил, өв уламжлал энэ бүгдийг – “Монголчуудынх” ресторанд мэдэрч МОНГОЛООРОО бахархах сэтгэгдэлтэй гарна гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mongolianspub.mn хуудаснаас авна уу.


“ART” КАФЕ

Урлагийн чиглэлийн номын сантай ,уран бүтээлийн халуун яриа өрнүүлэн, чөлөөт цагаа тайвшралыг мэдрэх орчинд өнгөрүүлээрэй.


“ART” SHOP

Монголын Урлагийн түүхтэй холбоотой ном, гарын авлагаас эхлээд музейн үзмэрүүдээс сэдэвлэсэн ном товхимол,бэлэг дурсгалын зүйлс ,гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаална.


ТҮРЭЭС

“Монголын Урлагийн Музей” болон “Од” галлерейд соёлын биет өв болон уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулах / Захиалгыг жилийн өмнө авна/

Уран бүтээлийн нээлт, хурал зөвлөгөө, дуудлага худалдаа, уулзалт хэлэлцүүлэг,лекц семинар зохион байгуулж болно.

“Монголианс” ресторанд хүлээн авалт, хурим найр, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулж болно.

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.