“Монголын Урлагийн Музей” маань одоогоор эхлэлийн байдалтай байгаа бид ба цаашид энэ чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлж эхэлснийг дуулгахад таатай байна.

Их монголоо, эх түүхээ, агуу соёлоо гэсэн монгол хүн бүрийн СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ, БҮТЭЭЛ-ийн дэмээр бидний эхлүүлсэн энэхүү хүнд хэцүү боловч хүндэтгэлтэй ажил маань түмэн олны хүртээл болох буй заа.

Хамтран ажиллах:

Монголын түүх, өв уламжлалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах болон гадаад улс орнуудтай энэ чиглэлээр хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байна.

Гишүүнчлэл

Монголын түүх, өв уламжлалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах болон гадаад улс орнуудтай энэ чиглэлээр хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байна.

Та манайд гишүүнэээр элсэж болох бөгөөд гишүүний жилийн хураамж 1,000,000₮ байна. Бид Танд дараах боломжуудыг олгож байна.

  • Монголын Урлагийн Музей болон “Од” галлерейг бүтэн жилийн хугацаанд үнэ төлбөргүй үзэх
  • Жилд 1 удаа “Цэнхэр танхим”-ыг зориулалтын дагуу үнэ төлбөргүй ашиглах /үзэсгэлэн гаргахаас бусад/
  • “Монголианс” ресторанаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх
  • Өөрийн хобби, сонирхлын дагуу бий болгосон цогц бүтээл буюу цуглуулгаар үзэсгэлэн зохион байгуулах
  • Музей, галлерейд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцох урилгыг илгээнэ.

Түрээс

“Монголын Урлагийн Музей” болон “Од” галлерейд соёлын биет өв болон уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулах / Захиалгыг жилийн өмнө авна/

Уран бүтээлийн нээлт, хурал зөвлөгөө, дуудлага худалдаа, уулзалт хэлэлцүүлэг,лекц семинар зохион байгуулж болно.

“Монголианс” ресторанд хүлээн авалт, хурим найр, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулж болно.

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.