МОНГОЛ АМТ, МОНГОЛ МЭДРЭМЖИЙГ -“МОНГОЛЧУУДЫНХ”-аас

“Mongolians” буюу “Монголчуудынх” ресторан нь 2009 онд байгуулагдсан ба 100-160 зочин нэг дор хүлээн авах хүчин чадалтай.Манай ресторан Монгол ахуй, Монгол зоог, Монгол урлаг, Монгол өв уламжлалыг цогцоор нь бүрдүүлсэн өвөрмөц тохижилт,үйлчилгээтэйгээрээ онцлогтой.

МОНГОЛ АХУЙ: “Mongolians”ресторанд зочилсноор агуу түүхт ард түмнийхээ амьдарч байсан гэр орон, эдэлж хэрэглэж байсан өмч хөрөнгө, ахуй хэрэглээний эд зүйлсийг XIIX-XX зууны үеийн байдлаар нь тольдон харж мэлмийгээ баясгана.

МОНГОЛ ЗООГ: “Монголчуудынх” гэсэн тодотголтой бүхий л төрлийн зоог,гүнцэгээр Та бүхнийг дайлахаас гадна ,өөрийн таашаалд нийцүүлэн европ болон ази хоолыг ч амтархан зооглох боломжтой.

Монголчуудын өргөмжлөлт дайллага

МОНГОЛ УРЛАГ,СОЁЛ: ТА бүхэн түүхэн дурсгалт эд өлгийн зүйл,ховор нандин үзмэрүүдийг төрөлжүүлсэн байдлаар үзэж сонирхон ,өвөг дээдсийнхөө агуу их өв болох урлагийн бүтээдүүдийн гайхамшгийг мэдрэх болно. Мөн 7 хоног бүрийн Даваа,Мягмар гарагуудад ардын урлагийн “Алтан Ураг” хамтлагийн тоглолтыг үзэж сонирхоорой.

МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ: Монголчууд бидний түүх соёл,зан заншил, өв уламжлал энэ бүгдийг –

“Монголчуудынх” ресторанд мэдэрч МОНГОЛООРОО бахархах сэтгэгдэлтэй гарна гэдэгт итгэлтэй байна.

altan-urag

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mongolianspub.mn хуудаснаас авна уу.

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.