Анхааруулга

  • Гадуур хувцсаа өлгүүрт өлгүүлнэ.
  • Овор, хэмжээ ихтэй ачаа болон үүргэвч авч орохыг хориглоно.
  • Зургийн аппарат, видео камер зэргийг тээшийн саванд хадгалуулна.
  • Музей, галлерейд хүнсний болон аливаа шингэн уух зүйлс авч орохыг хориглоно.
  • Музей, галлерейд үзэг маркер зэргийг ашиглаж болохгүй ба зөвхөн балын харандаа хэрэглэхийг зөвшөөрнө.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан, хараа хяналтгүй бага насны хүүхэд, өөрийгөө хянах чадваргүй иргэдэд үйлчлэхгүй.
  • Нэмэлт тасалбар аван тусгай энгэрийн тэмдэглээ аваагүй тохиолдолд зураг авч, бичлэг хийхийг хориглоно.
  • Тусгай тасалбар авч гэрэл зураг авч байгаа тохиолдолд зургийн хэрэгслийн тусгай гэрэлтүүлгийг ашиглахыг хориглоно.
  • Хөгжмийн зэмсэг, хурц үзүүртэй багаж,  гааз, асаагуур, борооны шүхэр зэргийг авч орохыг хориглоно.
  • Музей, галлерейн талаархи мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс зөвшөөрөл аван нийтэлнэ.
  • Өөрсдийн эд зүйлсийг мартаж, гээгдүүлэх, хулгайд алдахаас болгоомжлоно уу.
  • Тусламж шаардлагатай тохиолдолд музейн ажилтанд хандана.
  • Гэрэл зураг, бичлэг, баримт болон музейн нууцлалтай холбоотой мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно.
  • Музей, галлерейд тавигдсан үзмэр, уран бүтээлүүд нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул зөвшөөрөлгүйгээр арилжааны хэлбэрээр ашиглах, олшруулах, хуулбарлах, худалдах, хэвлэх, тараахыг хориглоно.
  • Үзмэрийн талаархи санал, гомдлыг музейн ажилтанд уламжлан хүргэнэ.
  • Зочны урсгалд саад болохгүйгээр үзмэртэй танилцана.
  • Музейн үзмэр, бүтээлүүдэд гар хүрэхийг хориглоно.

 

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.