МЭӨ II мянган жилийн тэртээгээс Евро азийн хээр тал нутагт хүрлээр хийсэн эдлэл өргөн тархаж эхэлжээ. Ойролцоогор МЭӨ II мянган жилийн тэртээ зэсийг цагаан тугалга, хар тугалгатай хольж хайлуулан хүрэл гэдэг шинэ холимог төмөрлөгийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүрэл зэвсгийн үе эхэлсэн гэж үздэг.

Хүрэл зэвсгийн үеийн дурсгалыг ерөнхийд нь зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, аж ахуй, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйл хэмээн төрөлжүүлдэг. Манай орны нутгаас хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсны дурсгал болох хүдэр авдаг уурхай, хүрэл хайлуулдаг байсан зуух, хүрэл эдлэл цутгадаг хэв зэрэг нэлээд тоогоор олддог.

Эдгээр түүвэр олдворуудаас гадна дөрвөлжин булш, хиргисүүр, буган хөшөө, хадны зосон зураг, хадны сийлмэл зураг зэрэг олон төрлийн дурсгалыг үлдээсэн байна.

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.