Монголчуудын нүүдлийн амьдрал нь хийхэд хялбар, зөөж барьж, буулгаж болдог тийм сууц шаарджээ. Ийм шаардлагыг хэдэн мянган жилийн туршид сайжруулан хэрэглэж ирсэн эсгий гэр дээд зэргээр хангадаг.

Анх төв азийн нүүдэлчин Хүннү, Сүмбэ, Нирун, Түрэг Уйгур, Кидан нар тэргэн дээр барьсан гэртэй байсан мэдээ бий. Тэр үеэс эхлэн он цаг, соёлын өөрчлөлтийг даган хувьсан өөрчлөгдсөөр одоогийн төрхөө олсон гэж үздэг.

Одоо хэрэглэгдэж буй гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг.

Гэр нь яс мод, бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ

Яс мод :

1.Хана   2.Хаалга   3.Тооно   4.Багана   5.Унь    6.Шал

Бүрээс:

1.Цаваг   2.Дээвэр  3.Туурга   4.Эсгий бүрээс    5.Өрх

Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон.

Гэрийн хойморт авдар байрлана. Үүн дээр ихэвчлэн алт, мөнгө, зэс сэлтээр урласан бурхан тахил, цөгц, зул болон шашны зан үйлийн зүйлсээ байрлуулна.

Гэрийн дотоод байдал:

1.Тулга   2.Аргалийн хайрцаг   3.Явган ширээ, сандал   4.Авдар   5.Ор   6.Шүүгээ  7.Тавиур   8. Хөхүүр

 

 

 

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.