Танка зураг буюу шүтээн зураг бол даавуу, торго юмуу цаасан дээр хатгамалсан юмуу зурсан өнгөт зураг юм. Шүтээн зураг нь Төвдөөс үүсэлтэй бөгөөд тухайн орны соёлын салшгүй нэгэн хэсэг болжээ.

Монгол оронд буддын шашин хүчтэй дэлгэрсэн 17-18 дугаар зууны үед бурхадын дүрээр хүмүүний биеийн гоо сайхан, оюун санааны ариусалыг тунхагласан хүрэл цутгамлын урлал ид хүчээ авч байсан бол 18 дугаар зууны сүүлийн хагасаас шүтээн зургийн урлал түлхүү хөгжиж эхэлсэн түүхтэй.

Бурхан сахиусны шүтээн зураг монгол орнысүм хийд төдийгүй айл өрхүүдэд түгсэн нь нүүдлийн ахуйд зохицсон зөөж хадгалахад амар, цутгамал бурхад, зээгт наамлын бүтээлүүдтэй харьцуулахад харьцангуй хямд төсөр, хөнгөн авсаархан байдагтай нь холбоотой.

Танкаг байгалийн бүхий л өнгө дагнаасаар зурахаас гадна  “Нагтан” буюу хар дэвсгэрт, “Гартан” буюу цагаан дэвсгэрт, “Мартан” буюу улаан дэвсгэрт гэж өнгөний уран сайхны зохиомжоор нь үндсэн 3 төрөлд хуваадаг.

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.