“Од” галлерей нь 2015 оны 11-р сарын 18-ны өдөр үүд хаалгаа нээсэн. Монголын зураачдын уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлан, цаашлаад дэлхийд гаргаж алдаршуулах зорилттой ажиллаж байна. Өнөөгийн манай монголын нөхцөл байдалд гоц авьяас, суу билиг бүхий уран бүтээлчид зөвхөн өнөө маргаашаа аргацаах байдлаар, арилжааны маягтай бүтээлээ туурьвиж байгаа нь нэн эмгэнэлтэй санагддаг ба өнөөдрийн үл таних зураач хойчдоо дэлхий дахинд нэрээ дуурсгасан уран бүтээлч болохыг үгүйсгэхийн аргагүй. Бид “Од” галлерейгаараа дамжин монголын урлагийг дэлхийд сурталчлан “Дэлхийн тавцан-уран бүтээлчдийг” холбосон гүүр нь болох зорилго өвөрлөн ажиллаж байна.

neelt8

“Од” галерейд Монголын болон гадаадын уран бүтээлчдийн уран зургийг дэлгэн үзүүлэх ба сар бүр шинэчлэгдэн, хуваарийн дагуу үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн зургийн үзэсгэлэн, уран бүтээлийн нээлт, хурал зөвлөгөөн, дуудлага худалдаа, уулзалт хэлэлцүүлэг, лекц семинар зэргийг хувь хүн, хамт олон, албан байгууллагуудын захиалгаар зохион байгуулж болох бөгөөд хөнгөхөн цай кофегоос эхлээд “Монголианс” рестораны  цэсээр үйлчилгээ авч болно.

od-gallery-neelt

“Од” галлерейд уран бүтээлээ нийтийн хүртээл болгохыг хүссэн хэн бүхэнтэй бид хамтран ажиллахад бэлэн байна.

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.