2015 оны сүүлчээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт та бидний ярьдагаар Сансарт байрлах “Барилга мега стор”-д Монголын урлагийн музейн нээлтээ хийлээ. Урлагийн бүтээлийг дээдлэгч, цуглуулагч Должидын Батбаярын санаачлан байгуулсан уг музейн нь манай улсын урлагийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.

"Монголын Урлагийн Музей" нээлтээ хийлээ

Монголын урлагийн музей нь  Монголын орчин үеийн урлаг, XVII-XX зууны буддын соёл, угсаатны зүй, эд өлгийн соёл, хүрэл зэвсэгийн үе, Гэр инсталляци гэсэн 7-н танхимаас бүрдэх ба музейн дэргэд “Од” галерей, Арт кафе болон Арт шоп үйл ажиллагаагаа явуулж байна. Тус музейд Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн хэрэглээний соёл бүхий ховор нандин дурсгал, шавар болон шуумал бурхад, Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд мөн сархинаган тоонотой хуучны Монгол гэр тавилга сэлтийн хамтаар тавигдсан байна.

neelt5

Монголын урлагийн музейн нь “Од” галерейтэй. Музейн энэ хэсэг нь Монголын болон гадаадын зураачид, цуглуулагчдад бүтээлээ олны хүртээл болгох сайхан боломжийг олгох юм. Үзэгчдэд үнэгүй үйлчлэх энэ танхимд уран бүтээлчид цугларч, үзэгчид ая тухтай саатан урлагийн талаар ном товхимолыг үзэж, уулзалт, лекц зохион байгуулж болно. Монгол урлагийн түүхийн толь болсон тус музейд морилон саатсан хэн бүхэн урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй сонирхолтой үзмэрүүдтэй танилцах юм.

neelt3

©2015 Mongolia Museum of Art. All rights reserved.